БЗХ -ны ҮЭ- хорооны гишүүнээр бүртгүүлэх

3 алхамаар бүртгэлээ хийгээрэй

Хувийн мэдээлэл

+976
+976

ҮЭ гишүүнээр элсэх нөхцөл

Хамтын гэрээ

• Миний бие хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлэх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлоо хамтран хамгаалах зорилгоор сайн дураараа чөлөөтэй эвлэлдэн нэгдэж үйл ажиллагаа явуулах эрхийн хүрээнд МУ-ын хөдөлмөрийн тухай хуульд заасан болон бусад хүний эрхийн түгээмэл эрх ашгаа хамгаалуулахаар Баянзам ҮЭ- ийн хорооны гишүүнээр элсэж байна.

• ҮЭ- ийн эрхийн тухай хуулийн хүрээнд гишүүний эрх, үүргээ нэгэн адил хэрэгжүүлж ажиллахыг зөвшөөрч байна.

• Гишүүн болсоноор цалин хөлсөө бүрэн тооцуулж авах, ажлын байр солих, хөдөлмөрийн гэрээний эрх үүрэг зөргчидсөн зэрэг хөдөлмөрийн маргаанд эрхээ хамгаалуулах, эрх зүйн тусламж зөвлөх үйлчилгээ авах, ажлын байранд зуучлуулах ба ҮЭ -ийн хамтын хэлэлцээрт санал өгөх, хөдөлмөрлөх эрхийг хамгаалах бусад үйл ажиллагаанд идэвхтэй оролцох болно.

• Гишүүний татварыг сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын нэг ба түүнээс дээш хувьтай тэнцэх хэмжээгээр буюу дундажлсан тарифаар сард 10.000 төгрөгийг бэлэн бусаар, QR нэхэмжлэхээр төлөхийг зөвшөөрч байна.

Баянзам ҮЭ ийн хорооны зүгээс:

• Гишүүнээр элссэн иргэний хөдөлмөрийн эрхзүйн харилцаанд хууль ёсны эрх ашгийг хамгаална

• Цалин хөлс тариф бодолт, суутгал шимтгэл хуулийн хүрээнд байх заалтууд зөрчигдсөн нөхцөлд зөвөлгөө өгч эрхийг хамгаалж, хохирлыг тогтоолгох зөрчигдсөн эрхийг сэргээх хуулийн хүрээнд арга хэмжээ авч ажиллана.

• Цалин хөлс, урамшуулал тэтгэлэг тэтгэмжтэй холбоотой хүсэлт гаргахад зөвлөгөө өгч ажиллана.

• Ажил олгогч ажилтан нарын хооронд байгуулах хөдөлмөрийн гэрээнд зөвлөмж өгнө.

• Баталгаат ажлын байрны зуучлал мэдээлэл, сургалт бусад мэдээлэл эрх зүйн зөвлөмж өгөх үзүүлэх гишүүдэд зориулсан цахим хуудаст гишүүнийг бүртгэх шуурхай мэдээлэл зөвлөмжөөр хангах. Гадаад улсад ажиллаж буй адил чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг хүний эрхийн байгууллага хууль зүйн байгууллагатай хамтран ажиллаж зөрчигдсөн эрхийг сэргээх үйл ажиллагаа явуулна.

• Үзэл бодол, нэр төр, хууль ёсны эрх ашгаа хамгаалуулах, хууль зүйн зөвлөгөө авах бол МҮЭ-ийн гэрээт өмгөөлөгч гаргаж ажиллуулна.

Тайлбар: Миний бие өөрийн биеэр ҮЭ -ийн хороон дээр очиж бичгээр хүсэлт гаргаж буй бөгөөд боломжтой үед бичгээр өргөдөл гаргах тухай ҮЭ -ийн хорооноос гаргасан зөвлөмжийг биелүүлэх болно.
Жич: Энэхүү хамтын ажиллагааны гэрээг та зөвхөн Баянзам ҮЭ -ийн хорооны эзэмшиж буй албан ёсны цахим хаягаас илгээсэн линкнээс нэвтэрсэн цахим бүртгэлд бүртгүүлж буй нөхцөлд хүчин төгөлдөр тооцогдохыг анхаарна уу!!!

Төлбөрийн мэдээлэл

QPay

QR кодоор төлбөр төлөх

MNT
Энэхүү хураамж нь таны ҮЭ -ийн гишүүний сарын хураамж бөгөөд тухайн сар бүрт танд хураамж төлөх зааварчилгааг мсж хэлбэрээр хүргэх болно. Эрхээ хамгаалахаар нэгдсэнд баярлалаа.