БЗХ -ны ҮЭ- хорооны гишүүнээр бүртгүүлэх

3 алхамаар бүртгэлээ хийгээрэй

Хувийн мэдээлэл

+976
+976

ҮЭ гишүүнээр элсэх нөхцөл

Хамтын гэрээ

• Миний бие хөдөлмөрийн харилцаанд хууль ёсны эрх ашгаа хамгаалах зорилгоор ҮЭ- ийн эрхийн тухай хууль 3/1- д заасан : Иргэд хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлэх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах зорилгоор аливаа зөвшөөрөл авалгүй, гагцхүү өөрсдийн сайн дурын үндсэн дээр ямар нэг ялгаваргүйгээр үйлдвэрчний эвлэлд чөлөөтэй эвлэлдэн нэгдэх эрхтэй, гэсэн заалтын баримтлан Баянзам ҮЭ- ийн хороонд гишүүнээр элсэж байна.

• ҮЭ- ийн эрхийн тухай хуулийн хүрээнд гишүүний эрх, үүргээ нэгэн адил хэрэгжүүлж гишүүний татвараа төлж эхэлснээр ҮЭ-ийн гишүүн болох дүрмийн заалтыг зөвшөөрч байна.

• Гишүүн болсоноор цалин хөлсөө бүрэн тооцуулж авах, ажлын байр солих, үндсэн цалин тогтоолгох, хөдөлмөрийн гэрээний эрх тэгш байдлыг хангах зэрэг хөдөлмөрийн тухай хуульд заасан эрхээ хэрэгжүүлэхэд эрх зүйн туслалцаа авч ҮЭ- ийн хорооны бусад үйл ажиллагаанд идэвхтэй оролцох болно.

• Гишүүний татварыг сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын нэг ба түүнээс дээш хувьтай тэнцэх хэмжээгээр тогтооно... гэсэн хуулийн заалтын дагуу дундаж тарифаар нэг сард 5000₮ тооцох, хоёр сарын хураамж 10.000 төгрөгийг бэлэн бусаар, QR нэхэмжлэхээр төлөхөөр тус ҮЭ- ийн хорооноос тогтоосныг зөвшөөрч байна.

Баянзам ҮЭ ийн хорооны зүгээс:

• Гишүүнээр элссэн иргэний хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд хууль ёсны эрх ашгийг хамгаална

• Захиргаа, ажил олгогчийн зүгээс цалин хөлс тариф өгөхгүй байх, хууль бус суутгал шимтгэл татах зэрэг хөдөлмөрийн тухай хуулийн хүрээнд байх заалтууд зөрчигдсөн нөхцөлд зөвөлгөө өгч эрхийг хамгаалж, зөрчигдсөн эрхийг сэргээхээр хуулийн хүрээнд арга хэмжээ авч ажиллана.

• Ажил олгогч ажилтан нарын хооронд байгуулах хөдөлмөрийн гэрээнд зөвлөмж өгнө.

• Баталгаат ажлын байрны зуучлал мэдээлэл, сургалт бусад мэдээлэл эрх зүйн зөвлөмж сургалт явуулна. Гадаад улсад ажиллаж буй адил чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг ҮЭ -ийн болон хүний эрхийн байгууллагатай хамтран ажиллаж, сургалт хийж гишүүдийнхээ эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлнэ.

Тайлбар: Миний бие өөрийн биеэр ҮЭ -ийн хороон дээр очиж бичгээр өргөдөл гаргах боломжгүй тул энэхүү цахим бүртгэлээр ҮЭ- ийн гишүүнээр элсэхээр хүсэлт гаргаж буй нь үнэн бөгөөд боломжтой үед өөрийн биеэр бичгээр хүсэлт нэмж гаргах тухай ЭҮ -ийн хорооноос гаргасан зөвлөмжийг дагаж биелүүлэхээ мэдэгдэж байна.
Жич: Энэхүү хамтын ажиллагааны гэрээг та зөвхөн Баянзам ҮЭ -ийн хорооны эзэмшиж буй албан ёсны цахим хаягаас илгээсэн линкнээс нэвтэрч, цахим бүртгэлд гишүүнээр бүртгүүлж буй нөхцөлд хүчин төгөлдөр тооцогдохыг анхаарна уу !!!

Төлбөрийн мэдээлэл

QPay

QR кодоор төлбөр төлөх

MNT
Энэхүү хураамж нь таны ҮЭ -ийн гишүүний сарын хураамж бөгөөд тухайн сар бүрт танд хураамж төлөх зааварчилгааг мсж хэлбэрээр хүргэх болно. Эрхээ хамгаалахаар нэгдсэнд баярлалаа.